ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Д.Нарангэрэл, 1229 хүн ажиглалтад байна. Дөрвөн хүн нэмэгдэж, ажиглалт, хяналтад оржээ. Ажиглалтад байгаа гурван хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020-4-19-нд Монгол улсын хэмжээнд коронаворусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдээс нэг хүн бүрэн эдгэрч, дараагийн хяналтад, ажиглалтад шилжлээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 76 хүн мөн тандалтын зорилгоор 4, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан байсан 54 хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.  Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 17 хүнээс 16-т нь коронавирус илэрсэнгүй. Харин Москваас Улаан-Үүд хүртэл онгоцоор ирж, Монголд Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн Москва улсын Төмөр замын сургуулийн оюутан ирсэн байснаас давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Ингээд Монгол улсад ийнхүү батлагдсан 33 дахь тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн 6 хүн боллоо.

 

Эргэн сануулахад, Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ны байдлаар ОХУ-аас ирсэн иргэдийн 30 хүнийг онцолж авснаас дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн. Ингээд коронавирусийн тохиолдол өчигдөр 32 болсон. Үүнээс таван иргэн бүрэн эдгэрсэн байгаа билээ. Харин Туркийн хоёр иргэн эдгэрсэн ч ХӨСҮТ-д хяналт, ажиглалт байгаа юм.