Тэсо корпорацийн захирал О.Цогтгэрэл өнгөрсөн жилээс "Хэрвээ Та" агуулгыг цувралаар явуулсан билээ. Хүн бүхэнд "Хэрвээ надад боломж байвал ингэчих юмсан, энэ асуудлыг тэгээд шийдчихээсэй" гэдэг бодлууд байдаг.
Тэгвэл таны энэ санаануудыг нь энгийнээр товчхон ярилцах "Хэрвээ Та" агуулгыг цуврал нэвтрүүлэгт олон зочин оролцсон билээ. Түүний энэхүү нэвтрүүлгийн нэгэн содон зочин бол Монгол Улсад аяласны дараа манай нутагт дурлаж эргэн ирж бүүр бизнес хийж буй солонгос эр юм.

Тэрбээр энэхүү зочноо дурсан ярьснаас гадна монголчууд маань гадаад улс руу гарч ажиллах бус эх оронд тань илүү их боломж бололцоо байгааг гадны иргэд ч нотлон харуулж байгааг илтгэн харуулахыг зорьжээ. 

Тиймдээ ч тэрбээр өөрийн нэвтрүүлгийн зочноо эргэн дурсаж ийн бичжээ. 


Боломжоор дүүрэн Монгол орон


Монголд анх жуулчны зорилгоор ирээд Монголд “дурлаж” эргэн ирэх талаараа бодож явахдаа эхнэртэйгээ танилцсан гэнэ. Эхнэр нь өмнө нь цайны газар ажлуулж байсан туршлагатай тул хийж сурсан зүйлээ жаахан хэв маягийг нь өөрчлөөд л ажиллаж эхэлсэн хэмээн HYUN DAEKWAN хуучиллаа.
Дарь Эх, Баянхошуу гэх зэрэг газруудад MOM Монгол хуушуур сүлжээ цайны газруудыг нээжээ. Тус бүр нь 10-15 ажилтантай энэ газарт нь хуушуураас эхлээд энгийн монгол хоол ганц нэг солонгос хоолоор үйлчилдэг. Бусад цайны газраас илүү санагдсан зүйл нь ердөө л ил гал тогоо, цэвэр цэмцгэр байдал, үйлчилгээний соёл.
Хийж л чадвал хаана ч боломж байдгийн тод жишээ гэж би хувьдаа бодсон. Үлдсэн насаа Монголд ажиллаж амьдарч өнгөрүүлэхээр шийдсэн гэх Солонгос эр. Хэрвээ Та агуулгын онцлог зочдын нэг байлаа.


Харийн нутаг ба Шинэ Эдийн Засаг
Хэрвээ Та…