Эрчүүд юуны төлөө нууц амрагтай байдаг юм бэ? Тэд хэзээ ч эхнэрээсээ салахгүй, тэгсэн хирнээ бас нэг эмэгтэйн амьдралаар давхар тоглоно. Хүнтэй сууя, би амьдралаа бодъё гэхэд нь сонсохыг ч хүсэхгүй.

Нэг л өдөр эхнэр нь байгаа газар нь очин нууц амрагтай нь үйлдэл дээр нь бариад, сална нтр гэхээр “салахгүй ээ, энэ хүүхэн л бидэнд гай боллоо” гээд шалны алчуурнаас дор үзэж доромжилно. Тэгснээ сүүдэр нь ч далд ороогүй шахам байхад эргээд “хайртай дуртай, хайр нь чамайгаа орхихгүй, миний анхны хайр, нандин эрдэнэ минь” гэнэ.

Энэ яг ямар санаатай хүн зовоогч вэ? Энэ бүхэн миний найзад үнэхээр тохиолдоод байгаа, одоо найз минь хүнд байдалд орчоод байгаа учраас би зүгээр сууж чадахгүй та бүхнээсээ сэтгэлийн дэм хүсэн энэ захидлыг бичиж сууна. Одоо найзийг минь ажлынхан нь айл гэр үймүүлэгч бузар хүүхэн гээд ярих ч хүн олдохгүй ямар их ганцаардалд байгааг найзийн хувиар би л ойлгох юм даа. Эхнэртэй хүн дэмий гэж би зөндөө хэлсэн боловч найз минь тэр хүн дүрстэд үнэн сэтгэлээсээ хайртай болохоор яаж ч болдоггүй байлаа. Гэхдээ хааяа үгэнд минь орон ганц нэг хүнтэй танилцах болоход тухай бүр нөгөө хүн дүрст яг л нөхөр шиг нь хардан давхиж ирэн машиндаа суулгаж авч явна. Сүүлдээ ийм их хайртай хүн эхнэрээсээ салаад ирэх юм байх даа гэж итгэж эхэлснийг яана.

Найз маань энэ хүнтэй 7 жил болсон болохоор итгэж эхэлхээс ч яахав. Энэ хүн яг яах гээд байсныг үнэндээ би ойлгохгүй байна. Одоо миний найзийн амьдрал там болсоон.

Үргэлж уйлна, ажлынхандаа доромжлуулна, мөнхийн стресстэй. Саяхан ядаргааны улмаас эмнэлэгт мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлээд ч нэмэргүй, толгойных нь орой зулай хавиараа пэмбийгээд хөөгөөд хавантай юм шиг болчихсон. Энэ амьдралд эмэгтэй хүн л зовох юм даа…