УОК-ын 18-р хуралдаанаар тусгай нислэг үйлдэх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар

• 04-30-нд БНСУ-ын Сөүл хотоос

• 05.02-нд Герман Франкфурт хотоос тус тус нислэг үйлдэх ажээ.

Дамжин өнгөрөх нислэгээр ирэх хүмүүс мөн дээр нислэгт багтахаар бол 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байх ёстой. Мөн бусад шаардлагыг биелүүлсэн байх ёстой аж. 

Гадаадад сурч байгаа 18-аас доош насны оюутныг татаж авна, харин 18 болон түүнээс дээш насны оюутныг яаралтайгаар татаж авахгүй ажээ.

Тусгай нислэгээр ирэх хүмүүсийг тусгаарлаж байгаа. Тэднийг хүлээж авах байраа бэлдчихээд ийнхүү тусгай нислэг үйлдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 35 улсаас 9500 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлээд байгаа юм.