photo IMG_3551_zps3c0e27f6.jpg

Монголын бурхан ша­шинтны төв Гандан­тэг­чинлэн хийдийн дэргэдэх буддын гүн ухааны Даш­чойнпэл дацангийн тэр­гүүн, гавж Содномын Ган­төмөр монголчуу­дын сүсэг бишрэлийн дээд болсон Алтангэрэл суд­рын тайлбар, учир шалтгааны тухай өгүүлэх лекцээ сүсэгтэн олондоо хүргэлээ  

Алтангэрэл судрыг бурханы гүн ухаанд судрын аймгийн хаан гэж нэрлэдэг. Учир нь тус сударт бурханы шашны бүх сургаал номлол багтдаг. Тиймээс энэ судар байсан цагт бурханы шашин дэлгэрнэ. Харин алга болсон цагт бурханы шашин ч замхран арилна хэмээн үздэг байна. Манай улсад ч гэсэн энэ л судраас бурханы шашин түгэн дэлгэрсэн байдаг. 

 photo IMG_3568_zps4ea0485d.jpg

Бурханы шашныг даган дуурайж, шүтэх нь сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь буддын гүн ухаан, утга учрыг ойлгож, танин мэдэх нь чухал юм. Тиймээс энэ шашны үзэл санаа, утга учрыг тайлбарлах нь тус лекцийн зорилго байлаа. 

 photo IMG_3559_zps42f20aca.jpg

Монголчууд бидний ярьдаг "Ханш нээх өдөр"  энэ арга хэмжээг зохион байгуулсан нь цаанаа утга учиртай гэнэ. Ханш нээх өдрөөр хамаг амьтан ичээнээсээ гарч, анхны тэнгэрийн дуу, солонго татдаг. Иймээс энэ өдрийг сайн сайхан бүхний эхлэл ч гэж үздэг. 

 photo IMG_3556_zpsedd90715.jpg

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран 4 дүгээр сарын 5-ыг сонгон зохион байгуулсан энэхүү лекц сүсэгтэн олон хуран чуулсан, ариуслын өдөр болж өнгөрлөө.