Хилийн чандад байгаа Монголчуудыг эх оронд нь авч ирэх чартер нислэг хийгдсээр байгаа билээ. Маргааш хийгдэх чартер нислэгээр КОВИД-19 өвчний халдвар авч, Монгол улсад 47 хоног  эмчлүүлж эдгэсэн Франц иргэн нутаг буцаж байгаа ажээ.

Тодруулбал, Францын иргэн ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлж,  бүрэн эдгэсэн тул  2020.04.27-ны өдөр гарч, сувилалд өдгөө тусгаарлагдаад байгаа юм. Тэрбээр маргааш хийгдэх Улаанбаатар-Франкфуртын онгоцоор нутаг буцаж байгааг албан эх сурвалж мэдээллээ.