Сайн байцгаана уу? Би 25 настай одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ суугаад 5 жил болж байна. Сүүлийн үед бид 2-ийн харилцаа нэг л хөндий болоод байх юм.

Үүний шалтгаан бол мөнгө санхүү, үл ойлголцсон байдал юм. Эхнэр минь гэртээ хүүхдээ харж өнгөрдөг юм. Хүүгээ их сайн харна халамжтай сайн хүн. Би ажилаа хийгээд хийгээд л гэвч олсон хэд минь хаанаа ч хүрэлцэхгүй байдаг. Тиймээс эхнэртээ мөнгө төгрөг үлдээж чаддаггүй. Эхнэр минь надаас мөнгө төгрөг нэхэдгүй л дээ. Гэхдээ чи болгох үедээ болгодог хааяа ч гэсэн сүүний мөнгө үлдээчихэд яадаг юм гэх юм. Би ч ийм байдалаасаа болоод их стрест орж байнга мөнгө бодох болсон. Орой гэртээ ирэхдээ их ууртай ирдэг болж, эхнэрийнхээ хийсэн бүтээсэн юмсыг үнэлэхгүй, урам өгөхгүй болж хувираад байна. Энэ байдал манай гэр бүлд ихээхэн сөрөгөөр нөлөөд байх шиг байна. Бид 2-н харилцаа ч муудаад халуун дотно байдал алга болж, оройд их уйтгартай байдал руу шилжчихлээ. Би яах ёстой вэ? Та бүхэн зөвлөгөө өгөөч.