Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:

  • 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.
  • 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.