ЭМЯ-аас коронавирусний цаг үеийн асуудлаар өдөр бүр 11:00 цагт  мэдээлэл хийдэг. Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ-д 147 хүний шинжилгээ хийгдсэн. Хариу сөрөг гарсан. 
 Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна." гэв.