Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийслэлийн бүх дүүргээс хийсэн сорьцуудаас вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүнээс авсан давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас авсан шинжилгээгээр вирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлүүлээд эдгэрлээ. Халдвар авсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан нь эдгэрч эмнэлгээс гарсан. Хамгийн өндөр настай нь 64 настай хүн бий” гэлээ.