ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 188 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Уул аймагт 11, тандалтын зорилгоор 17 сорьц авсан. Улсын болон дүүргийн эмнэлгүүдээс сорьц сонгож авч хийсэн, бүгдэд нь коронавирус илрээгүй. Энхийг сахиулагчид болох 113 хүнд шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт ачаа тээврийн жолооч 42, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан 2 хүнд шинжилгээ хийсэн байна. 

ӨнөөдөрХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч гарлаа. Ингэснээр Монгол улсад батлагдсан тохиолдол 141, эдгэрч гарсан 30 хүн байна. Эдгэрсэн хоёр оюутан 37, 39 хоноод бүрэн эдгэрч гарчээ" хэмээлээ.