УИХ-ын нэгдсэн чуулганаар давхар дээл тайлах  асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотой санал хураалтад давхар дээлтнүүдийг оролцуулахгүй байхыг сөрөг хүчнийнхэн хүсэж, уриалга гаргасан. Тэгвэл энэхүү уриалгыг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан дэмжиж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн байна.