1928 онд анагаах ухааны доктор Мартинез гэх эр нэгэн хүчирхэг үүлдрийн нохой гарган авсан нь Дого юм. Тулаан, хамгаалалтын чиглэлээр анх үржүүлэн бий болгосон энэ үүлдрийн нохойг Грит Дин, Боксер, Испани Мастиф, Англи буллдог, Булл Терриер, Поинтер, Ирланд Уолфхаунд, Борди зэрэг маш олон төрлийн нохойг эрлийзжүүлэн гарган авчээ. 

Тиймдээ ч маш хүчирхэг бусад олон онцлог шинжтэй болжээ. Энэ үүлдрийн нохой нь 60-65 см өндөр, 40-45 кг жинтэй аж. 

 

 

Хамгаалалт, ан, тулааны журмаар үржүүлж байсан уг нохойг хожим нь Англи улс аюултай нохойн жагсаалтад 1991 онл оруулан цагдаа нарт тэжээхийг зөвшөөрч энгийн иргэд тэжээвэл торгох журам гарчээ. Түүнчлэн Шинэ Зеланд, Норвеги, Исланд, Дани, Португал, Румын, Сингапур, Украин зэрэг улсад энэ үүлдрийн нохойг тэжээхийг хоригложээ.