УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг СЕХ эцэслэн бүртгэжээ. Баян-Өлгий аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Муратыг татварын асуудалтай байсан тул СЕХ-ноос түр түдгэлзүүлээд байсан аж.

Харин Д.Мурат татвартай холбоотой зөрчлөө арилгасан тул тавдугаар сарын 26-нд АН-аас нэр дэвших эрхээ авчээ. 

Үүнтэй зэрэгцэн АН-ын дарга С.Эрдэнийн тушаал гарч, УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаярыг АН-ын даргын зөвлөхөөр томилжээ.

Дашрамд дурьдахад түүний охин Б.Жаргалан АН-ын дэд даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна.