Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа. Түүнийг 48 хоног эмчилсэн байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байна. Эдгэрч гарсан 44 тохиолдол бүртгэгдээд байна" хэмээн ярилаа.