“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа. 

Яллагдагчаар цагдан хорих нэг сарын хугацаа дууссан байхад  түүнийг үргэлжлүүлэн хорисоор байгаа юм.

Энэ удаад шүүхээс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн, дахин нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.