Ардчилсан намын бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэд энэ хурлаараа  УИХ-ын гишүүн  С.Бямбацогтыг  Монгол Улсын Их хурлын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн мэдэгдэв.  Учир нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор давхар дээлтэй сайд нарыг  санал хураалтад оролцуулахгүй байхыг 17 сайдад уриалсан бичиг хүргүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл  гэнэ. Тиймээс  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхэд халдсан гэх үндэслэлээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд өгөх болсон байна.

А.Баярмаа