Сайн байна уу нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би одоо 20 настай анагаахын сургуулийн оюутан. Саяханаас нэг баньдитай үерхэж эхэлсэн.

Эхэндээ бүх зүйл сайхан аз жаргалтай байдаг даа, удаад ирэхээрээ жаахан юмнаас болоо л хэрүүл маргаан болоод л нэг насаар дүү болоод ч тэр юм уу ганц хатуухан үг хэлчихээр гомдож туниад явчихна. Тэгээд л аргадаж уучилт гуйгаад яваад байхаар сүүлдээ бүүр давраад энэ л гуйх ёстой гэсэн шиг ааш гаргаад явчихна . Уг нь өөр хүнтэй болоод хуурч яваагүй л дээ, зөндөө уучилж дахиад гомдоохгүй, дахиад уйлуулахгүй гэхэд итгээд уучлаад явахаар би чамайг жаргалтай амьдруулж чадахгүй надаас өөр хүнтэй амьдраад жаргалтай амьдар гээд сүүлдээ тэгээд эмэгтэй хүн шантардаг юм байна өө, facebook дээр зүрх дарсан хүн болгонтой холбож хэрүүл хийгээд тэгээд яагаад ингээд байдаг юм гэхээр чамайг харамлаад гэнэ. Ингэж харамлана гэж бас юу байх уу дээ. Өөр хүнтэй чатлаад л, уулзаад яваагүй байхад ерөөсөө нэг л ойлголцож өгөхгүй юмаа.

Одоо тэгээд салах гэхээр салж өгөхгүй байгаад байх юм аа. Уучилалт гуйгаад л дахиад нэг боломж өгөөч би дахиж тийм ааш гаргахгүй ээ, нэг л боломж өгөөч би чамдаа хайртай гээд гуйгаад байгаад байх юм. Цаашдаа ийм харилцаа хэр хол явах бол .Ийм ааштай хүн цаашдаа засраад ухаарах болов уу. Бид хоёрын дунд юу ч болоогүй ээ зүгээр л сайхан үерхээд л явдаг.