Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэйг. Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градусдулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт6 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.