Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн жилд хорих газар саатуулагдаж байхдаа дурсамж номоо бичин үүнийгээ олон нийтэд худалдаанд гаргаснаас гадна жиргээнд ч ихээхэн идэвхтэй байгаа нэгэн. 

Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшилсоор өдийг хүрсэн. 

Тэрбээр саяхан жиргээнд эртний анд Н.Энхбаярын талаар жиргээд авав. 

"Хар залуугийн найз маань ТВ-р гарч байна.”Хүрэлсүх, Баяр нар. Батболд, Баяр нар. Нямдорж, Баяр нарыг одоо зайлуулъя” гэж уриалав. Бусдыг 1, намайг 3 дурсан сэтгэл сэргээв. Уйдаад байна уу,санаад байна уу, бүү мэд. Муу найз нь зайлаад удаж буй ш дээ.10 гаруй жил болж. Одоо чиний минь ээлж. Хүлээж буй..." хэмээжээ.