Сайн байна уу. Би 31 настай хувийн байгууллагын албан хаагч ганц бие эмэгтэй. Энэ амьдралд зөндөө л зүйл үзлээ. Сайхан залуустай үерхэж салж нийлж явсан үе бий. Саяхан манай хамгийн сайн найз охин минь надтай ажлынхаа нэг залууг санамсаргүй хамт явж байгаад танилцуулсан юм. Тэр үеэс хойш санаандгүй тэр залуутай дайралдаад, миний утасны дугаарыг аваад надруу ярьдаг болсон юм л даа. Би ч ганц бие тэр ч ганц бие биедээ таалагдаж байгаа болохоор гээд би түүнтэй уулзсан. Тэгээд бид 2 сайхан байлаа. Тэр хөдөө явах ажил гараад холбоо харилцаагүй сонин сум руу явсан хойгуур би нэг л биш байгаагаа мэдээд тестээр үзтэл жирэмсэн болсон байлаа. Түүнд энэ тухай хэллээ. Тэр хөдөөнөөс ирээд 2-уул яах ийх талаараа ярилцтал тэр тийм ч дуртай биш байгаа нь ажиглагдав.

Бас л гадагшаа явахаар болоод маргааш өглөө нислээ. Явахдаа эмчид сайн үзүүлээрэй гэхээр нь би гүйж очоод жирэмсний хяналтанд орчихсон. Ингээд дахиад 10 хоног өнгөрөөд ирлээ. Одоо л нэг тухтай ярилцах боломж олдлоо гээд түүнтэй уулзтал хүүхдээ авахуулсан нь дээр гэж хэллээ. Гадагшаа олон жил явах гэж байгаа болохоор би чиний хажууд байхгүй байна чамд л хэцүү гээд байх юм. Би энэнд нэг учир байна гэж бодсон. Би одоо 20 настай биш тэгээд ч хүүхэдтэй болох тийм ч амархан биш гэдгээ ч мэднэ. Зүгээр нэг тохиолдол биш бурхан бид 2-т өгсөн бэлэг гэж хоорондоо ярьж байлаа. Одоо миний бие маш муу байгаа. Нилээд хүнд өвдсөн эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байна. Өчигдөр тэр надад бүх үнэнээ хэлсэн. Японд найз охинтой, олон жил үерхсэн аав ээжүүд нь бүгд мэднэ энэ зун аав ээжтэйгээ ирээд тэгээд хамт явахаар болсон тухай. Бид 2 хоорондоо ярилцсаар л байна. Намайг болон өөрийнхөө хүүхдийг золиослон байж харийн хүнтэй суух хэрэг байгаа л юм байхдаа.

Надад 2 арга байна хүүхдээ төрүүлэхгүй. Эсвэл бүхий л амьдралынхаа туршид хүүхэдтэй аавыг нь хэзээ ирэх бол гэж хүлээсээр амьдрах. Би ээж аавдаа юу гэж хэлэх вэ? Одоо минйи өвчинд хамаагүй эмчилгээ хийж болохгүй байгаа. Жирэмсэн учраас. Ухаан санаа орж гараад ажил дээрээ уйлаад сууж байдаг болсон. Ирээдүйгээ төсөөлөхөд хэцүү байна хүнд байна. Анх надад би Монгол хүнтэй суувал чамтай л сууна гэж хэлж байсан үг  нь ийм л учиртай байж дээ.

Монгол хүүхнүүд гадаад хүнтэй суугаад байна л гэдэг, эрчүүд нь ч бас иймэрхүү байгаа л юм байна. Одоо надад ганцхан л хэлэх үү үлдлээ. Гадаад найз хүүхэндээ тийм мх хайртай байсан хагацаж салахгүй юм бол надтай яах уулзаж намайг дасгаж байгаан, хайр төгс бол хэзээ ч 2 дахь хүн гэж байдаггүй хэрвээ 2 дахь нь гарч ирсэн бол нэгдэхдээ хайргүй байсан гэсэн үг гэж би дотроо боддог юм. Би өөрийн эрүүл мэнд, ирээдүйн сайхан гэр бүлийн амьдрал 2-н аль нэгийг сонгох болчихлоо. Хайртай хүнийхээ аз жаргалын төлөө.