Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын дунд хүртэл сунгах чигтэй байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр биш гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Тавдугаар сарын 25-ны өдөр болсон Улсын онцгой комиссын 22-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ныг хүртэл сунгасан.

Одоогоор зарим төрлийн хязгаарлалт болон хил хаасан хугацааг сунгах эсэх шийдвэр гараагүй байгаа бөгөөд өнөөдрийн УОК-ын хуралдаанаар тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталсан. Өнөөдрийн гаргасан хуваарь долдугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааг хамарч байна.