ОХУ-ын ХАА-н яамнаас 2020 оны эхний гурван сард орос мөхөөлдөсний экспорт 5.6 мянган тоннд хүрж, 10 сая ам.долларын орлого оруулсан гэж мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.4 хувь өссөн үзүүлэлт гэнэ.

Өнгөрсөн онд ОХУ гадаадын 38 оронд мөхөөлдөс экспортолсон байна. Хамгийн их худалдан авсан орнууд:

Казахстан (19,5 сая ам.доллар),

Монгол (5,5 сая ам.доллар),

Украин (4,5 сая ам.доллар),

Хятад (3,7 сая ам.доллар),

Беларус (3,5 сая ам.доллар).

Мөн тус яамнаас орос мөхөөлдөс Азийн зах зээлд тэргүүлж байгаа бөгөөд хамгийн их зарагддаг нь Пломбир гэж мэдээлсэн байна.

Үндэсний шуудан сонин