Сүхбаатар дүүрэгт МАН багаараа сонгогдов
2020/06/24
Санал хураалтын тооллогын урьдчилсан дүнгээр 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нар багаараа ялалт байгуулав.
Тус тойрогт АН-аас экс ерөнхий сайд Р.Амаржаргал, Эрдэнэболд нар нэр дэвшээд байсан юм.