ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 27-ны өдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад коронавирусийн 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175-г нь эдгээж, эмнэлгээс гаргалаа.

Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж буй бөгөөд бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэв.