Ц.Нямдорж УИХ-ын гишүүнээр 1992-2020 оны хооронд тасралтгүй ажиллаж байгаад энэ жил УИХ-ын сонгуульд анх удаа ялагдсан билээ.

Тэрээр мөн Хууль Зүйн сайдаар 3 удаа ажилласан юм. Тэгвэл өнөө өглөө түүнийг Монгол Улсын Ерөнхий Сайдын хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилсон байна.

Ц.Нямдорж нь

1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга

1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч

1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд

1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль Зүй, дотоод хэргийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад УИХ-ын 2020 оны сонгуульд анх удаа ялагдаж, УИХ-ын гишүүн болж чадаагүй юм.