Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа эхэллээ. 

Энэ жилийн наадамд шөвгөрч, уран сайхан барилдаан үзүүлж, үзүүр түрүүнд үлдэх  байх гэж найдаж байсан бөхчүүд унаж байна. Тухайлбал, Монгол Улсын харцага О.Хангай аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон юм. Мөн  Олимпийн аварга улсын заан Н.Түвшинбаяр улсын начин Б.Бадамсүрэнд өвдөг шороодлоо.

Мөн Дархан аварга Г.Өсөхбаяр а.а О.Мөх-Эрдэнэд, у.ар Д.Ганхуяг а.з Л.Батсайханд, у.ар Д.Азжаргал а.а Ж.Алтаншагай, у.ар Д.Мөнх-Эрдэнэ а.а Ц.Цогт-Эрдэнэд тус тус өвдөг шороодлоо.