Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11, 12-нд Өргөө” амаржих газар 41 эх амаржиж, 23 хүү, 18 охинг өлгийдэн авсан, түүний долоо нь кесерово буюу хийсвэр хагалгаагаар төрсөн тухай  “Өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б. Амаржаргалаас мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Би энэ эмнэлэгт дөрвөн жил ажиллаж байна. Наадмын өдрүүдээр жил бүр жижүүрт гардаг. Баяр наадмын өдрүүдээр ачаалал харьцангуй бага байдаг ч эмнэлэг хандаж буй өвчтөний асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байдаг. Баяр наадмын өдрөөр ажиллах нь онцлогтой байдаг. Үйлчлүүлэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс  ялгаагүй байна" хэмээв.

Тулгар төрийн 2229, Их Монгол улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Баяр, наадмын өдрүүдэд хүн амынхаа эрүүл энхийн манаанд эрүүл мэндийн байгууллага 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

 

Нийслэлийн түргэн тусламж төвийн хувьд, өмнөх жилүүдтэй харьцуулахад осол гэмтлийн дуудлага харьцангуй нэмэгдэж, нийт дуудлагын 30 гаруй хувийг эзэлж байгаа талаарх мэдээллийг бидэнд тус төвийн Нэгдүгээр ээлжийн ахлагч З.Баярсайханы мэдээлсэн юм.

Тэрээр баяр, наадмын өдрөөр тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Наадмын үеэр ээлжгүй таарсан ч Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт ажилладаг тухайгаа бидэнд ярьсан юм. Тэрбээр, "Архи, согтууруулах ундаатай холбоотой дуудлага олон ирж байна. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Үндэсний баяр наадмыг нийслэлээс зайдуу зохион байгуулж байгаа. Иргэд хөдөө орон нутагт наадаж байгаа тул дуудлага харьцангуй цөөнөөс гадна замын ачаалал багатай тул шуурхай үйлчилж байна" гэлээ. 

 

И.Даваадорж 

С.Туул 

О.Сэрүүнээ

монцамэ.мн