Нээлттэй засаг /http://www.open-government.mn/ домайн нэрийг Японд худалдсан уу
2014/04/13
Монгол улсын Засгийн газрын албан ёсны вэб хуудас байсан http://www.open-government.mn/ сайт Япон хэлд дээр бараа бүтээгдэхүүн худалддаг арилжааны сайт болсон байна. Шинэчлэлийн Засгийн тэргүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныоо дараа хэл хугарчмаар олон гадаад нэртэй төрийн сайтуудыг нэгтгэж цэгцлэх хэрэгтэй хэмээн хэлж, Zasag.mn сайтыг албан ёсоор Засгийн газрын сайт болгосон. Ингээд өмнө нь хэрэглэгдэж байсан http://www.open-government.mn/ сайтыг ор тас мартаж орхижээ. Гэтэл энэ сайтыг одоо Япончууд эзэмших болжээ. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хөх томруулах үйлчилгээний талаарх бизнес мэдээлэл энэ сайт дээрх байх юм.
А.Галт







Уг нь ………………… .mn өргөтгөлтэй домайн нэрэн дээр Монгол улсын байгууллага, иргэн зохих зөвшөөрөл авч цахим үйл ажиллагаагаа явуулдаг баймаар юм. Гэтэл нэгэн цагт Монгол төрийн Засгийн газрын цахим хуудас ямар аргаар Японы хүүхнүүдийг хөх томруулдаг сайт болсныг тайлбарлах хүн алга байна. Нэг хэсэг нь хакеруудын хийж байгаа ажил гэж үзэж байхад нөгөө хэсэг нь эл домайныг эзэмшиж байсан хувь хүн Японуудад зарсан байж болно гэж таамаглаж сууна. Ямартай ч энэ асуудалд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулахгүй бол Монгол улсын Парламентын албан ёсны сайт хэмээн ойлгож гадаад дотоодын олон хүмүүс энэ сайт руу хандаад юу гэж ойлгох вэ? Улс орны нэр хүндийг энэ мэт ялих шалихгүй зүйлээс болж олон улсын тавцанд унагах хэрэг байна уу Ерөнхий сайдаа…

Зочин · 2014/04/14
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 2 jil.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag