Өчигдөр цахим орчинд иргэдийн дунд тарсан зургийн дагуу холбогдох албаныхан хяналт шалтгалт явуулж, тухайн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцсон байна.

Нийтийн тээврийн жолооч нь автобусны буудал дээр зорчин суух гэж байсан өндөр настныг орхин явсан нь тухайн газар байсан хүмүүсийн бухимдалыг ихээр хүргэсэн бөгөөд энэ үйл явдлыг баримтжуулан авсан зураг нь цахим орчинд ихээр тарсан билээ. Иймээс тус гомдолын дагуу хяналт шалгалтыг түргэн шуурхай явуулж, хариуцлагын арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, ахмад настай иргэнийг орхиж явсан нийтийн тээврийн автобусны жолоочид холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож, дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг сануулсан байна.
Иргэд зорчигчид Та бүхэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдолоо 7004-4040 утсаар өгч байгаарай.