Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэх нь:

  1. КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  3. Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр наадмаас өмнө албан ёсоор энэ шийдвэрээр чиглэл өгсөн бөгөөд хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ сайтар хангахыг даалгасан юм байна.

Үүнээс гадна сайд Я.Содбаатар ч мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хугацаанд дуусгах үүрэг өгөөд байгаа нь дээрх шийдвэртэй холбоотой хэмээн тайлбар хийж байгаа юм. 

Өнөөдөр хуралдах Улсын онцгой комиссын хуралдаанд бэлтгэл ажлыг танилцуулан, хэлэлцсэнээр эцэслэн шийдэх юм байна.