Архангай аймгийн “Цагаан даваа”-нд шатахуун тээвэрлэгч машин онхолдож шатсан зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Уг ослын улмаас 12 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэдний дотор нэг гэр бүлийн долоон хүн байсан нь иргэн Б-ийн гэр бүл юм.  

Харамсалтай нь өрхийн тэргүүн буюу иргэн Б нь өнгөрсөн лхагва гарагт өөд болжээ. Түүний таван настай хүүхэд нь Архангай аймагт эмчлүүлж байхдаа эндсэн. Арван настай хүү нь мэс засалд хоёр удаа орсон ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Ээж нь буюу иргэн Ц хагалгаанд орсон. Мөн л хүнд байдалтай байгаа. Энэ ослоос улбаатай өвчтөнүүдийн бүгдийнх нь биеийн байдал хүнд байгаа. 13 настай охин болон нялх хүүхдийг мөн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.

Энэ үед иргэд тус гэр бүлд туслан хандив илгээж байгаа бөгөөд сайны хажуугаар саар гэгчээр олон нийтийн сүлжээ сайтаар баталгаагүй эх сурвалж дээр хуурамч данс бичин залилан хийсэн байна. Эдгээр залуус нь 30 орчим насны хүмүүс байжээ. 

Биеийн байдал нь хүнд байгаа байгаа гэр бүлийнхэн ойрын хугацаанд БНСУ руу эмчилгээнд явахаар болсон ийм хэцүү үед хандивын мөнгөө луйварчид хүний мөсгүй сэтгэл гаргаж байгааг сэрэмжлүүлж байна. 

Осолд орсон гэр бүлийн гишүүдийн эмчилгээнд дунджаар нэг хүн нь 50-60 сая воны эмчилгээ хийгдэх юм төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 90 хүртэл хоногт бүрэн эдгээнэ гэж Солонгосын Халлим эмнэлэг мэдэгджээ. Тиймээс тэдэнд туслахаар хандив өргөж, мөнгөн дүнтэй шилжүүлэг хийхдээ Очбаярын Цэнгэл гэсэн нэрийг сайтар лавлан гүйлгээгээ хийийг холбогдох байгууллагаас нь сануулжээ.

Ингээд тэдний албан ёсны данс хаягийг дахин оруулж байна.