Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна. 

Тэгвэл тус онгоцоор ирсэн нэг иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д хүргэхээр авч явжээ. Мөн уг онгоцоор БНСУ-аас гурван шарил зөөвөрлөж ирсэн бөгөөд дээрх цогцосуудыг мөн ХӨСҮТ-ийн шарил хадгалах байранд хүргэхээр болсон байна.