Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулс, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.