Сайн байцгаана уу. Би манай нөхөр 96 оны охидтой уулзаад бна гсн захиаг бичисэн эмэгтэй бна. Та бүхний чин сэтгэлийн зөвлөгөөнд үнэхээр их талархаж бна.

Та бүхнээс ахиад зөвлөгөө авах гсн юм. Манай нөхөр согтуу байхдаа намайг багалзуурдаж алах шахдаг бсн гэсэн ч одоо бол тэр зан нь гайгүй. Гэхдээ би түүнд юу хийж явсаныг нь бүгдийг нь мэдсэн одоо сална гэдгээ яаж хэлэх үү? Хэлэхээр бүхнийг үгүйсгээд ахиад гар хүрч магадгүй гэхээс айгаад бна. Би тэр хүний мөнгөнд болж суугаагүй ээ. Тэднийх бол жирийн л айл гэр хороололд амьдардаг аав ээж нь надад ч их сайн бдг. Бас нөхөр маань миний үерхэж хамаг бүхнээ өгсөн анхны залуу. Тэр ч үүнийг мэддэг бас намайг гэнэн болохоор суусан гэж хэлдэг. Би найзуудтайгаа гарч орж шоудаад бдаггүй найзуудтайга хүртэл тоотойхон уулздаг.

Бас одоо ажил хийх гээд олон компанид анкет бөглөсөн ч нэгнээс нь ч таатай хариу ирээгүй. Хамаг зүйл бүтэхгүй бгаа нь гэрийн ноён нуруу бх ёстой хүн нь ноён нуруу шиг байж чадахгүй бгаа болохоор ажил үйлс бүтэхгүй байгаа юм уу ч гэж бодогдох юм.