Сайн байна уу би 25 настай эгэл жирийн л амьдралтай эмэгтэй. Нөхөртэйгөө танилцаад 6 жил /зүгээр л хааяа мсж бичиж уулздаг танилууд/, хамт амьдраад 2 жил болсон.

6 жилийн хугацаанд тэр үргэлж миний араас явж мсж бичдэг байсан. Одоо охин минь 6 сар хүрч байна. Нөхөр минь охиноо 2 сар хүрээгүй байхад сална гэдэг шийдвэрт хүрсэн. Бид 2 хэн хэнд нь буруу байгаа би их гөжүүд зөрүүд хүн гэхүүдээ тэгээд л хайртай хүнээ алдчихсан. Нөхөр минь охиндоо их хайртай байсан. Гэхдээ гарч яваад 4 сар болоход охиноо нэг ч удаа асуусангүй. Хүлээх хэрэггүй гэж бодсон ч хүлээгээд л байх юм. Найз нөхөд гэр бүлийхэн минь эргээд ирнээ гэхдээ чи хүлээж авч болохгүй шүү гээд байх юм. Та нараасаа асуух зүйл бол салсан хүн эргэж ирэх үү? Ер нь ийм зүйл тохиолдож байсан бол зөвлөгөө өгөөч…