Өнөөдөр Тусгаар тогтнолын ордны урд талбайд хэсэг оюутнууд “Бид архичин биш”, “Бид хар тамхичин биш” гэсэн лоозон барьж жагсав.

Гэвч энэ мэдээг авч очсон телевиз, сайтын сэтгүүлчид урам муутай буцлаа. Учир нь тэнд жагсаж байсан хүмүүсээс учрыг асуутал ярих хүн олдохгүй зугтаж байсан ба зарим нэг нь мөнгө өгсөн учраас зогсож байна гэж хэлэв. Оюутнуудын 70 000-ийг албаар буулгахгүй зогсоож байгаад энэ мэтийн жагсаалд бага зэрэг мөнгө өгч оролцуулдаг шинэ арга гарсан бололтой.