Сэтгүүлч Мөнхбаясгалан өнөөдөр цахим хуудаснаа тагнуулаас мөнгө авч гүйцэтгэх ажиллагаанд оролцсон гэх сэтгүүлчдийг хэн хэн болохыг мэдсэн гэдгээ хэллээ. Тэрбээр тэдний нэрийг нууцласан юм. Цахим хуудсанаа энэ талаараа бичсэн юм.

Сэтгүүлчид минь дээ. Бид яаж ч ядарсан Тагнуулаас мөнгө авч гүйцэтгэх ажиллагаанд орж болохгүй ээ. Бид 1937 оныг хэзээ ч дахиж босголцож болохгүй. Би та нарын хэн хэн тагнуулын гар хөл болсныг мэдсэн. Ерөөсөө ингэж болохгүй, үр дагавар нь хүний цусаар төлөгдөх магадлалтай шүү. Бид эх орондоо, элгэн түмэндээ хайртай байх ёстой шүү. Намайг сүржигнэж байна гэж бүү бодоорой. Ухаарахыг хичээгэрэй гэжээ.