Сайн байна уу. Энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Урьд нь 2 жилийн өмнө 2 ч удаа захиа бичиж та бүхнээсээ зөвлөгөө авч байсан.

Одоо энэ захиагаа хаанаас эхлэх вэ гэдгээ сайн мэдэхгүй л байна. Миний амьдрал нээх сайхан дардан байгаагүй ээ. 90-д оны шилжилтийн үед аав минь архи уудаг. Ээжийг минь зоддог тийм амьдрал дунд өссөн. Хэцүү санагдах тэр үедээ нөхөр байсан тэр хүнтэйгээ танилцаж билээ. Тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдтал хайртай байсан. Хамт амьдраад ирэхэд бүх зүйл эсрэгээрээ байдаг юм билээ. Хүүхдээсээ сүү, памперс харамлаад л оройтож ирээл ажилгүй надаа хэцүү байсаан. Цаг цагаараа байдаггүй гэж удалгүй ажилд орж тэр хүний гарыг харахааргүй болсон. Тэгэх тусам улам л харьцаа муудаж эхэлсэн. Ийм байдлаараа удвал салах нь гэдгээ мэдээд амьдралдаа түр зуурын пауз авъя.

Намайг байхгүй бол ямар хэрэгтэйг минь мэдрэх байх гээл гадагшаа сурахаар явсан даа. Төд удалгүй чамгүй бол хэцүү байна гээд уйлан дуулан араас минь очсон. Харьцаа ч сайжраад удаагүй байтал ажил нь эхлэх болоод буцаад монгол руугаа явсан юм. Төд удалгүй миний зовлонт амьдрал эхэлсэн. Нөхөртэй минь хамт амьдардаг гэх эмэгтэй намайг сал гэж дарамтлаад л жирэмсэн намайг ойлгооч гэж уйлаал. Охинтойгоо ярихаар ээжийгээ санаад байна гэж уйлаал. Би тэгээд шийдсээн. Сургууль соёлоо бүгдийг нь орхиод охиноо гээд сая 2 сард хүрээд ирсэн. Нөхөртэйгөө ч уулзсан. Ааштай гэж боддог ч хэзээ ч араар тавих хүн биш гэдэгт итгэдэг байсан хүн маань тэгэхээр дэндүү муухай санагдсан. Ирээл өргөдөл гаргаад хуулийн дагуу салсан. Нөхрийг минь булаасан тэр эмэгтэй 2 хүүхэд нөхрөө хаяад манай хүнтэй нийлсэн юм билээ. Одоо жирэмсэн гэсэн. Нөхрөөс маань 4 эгч хүн. Би энэ хүнд огтхон ч гомдохгүй байгаа л даа. Аяндаа бурхан шийтгэх биздээ. Би одоо яагаад ч юм маш жаргалтай байна. 12 жилийг минь үрсэн тэр хүнээс салсандаа ч тэр юмуу дураараа өөрийнхөөрөө байгаадаа ч тэрүү сайхан байна.Одоо ажлаа хийгээд охиныхоо дуртай зүйлийг авч өгөөл хэнээс ч хараат бус сайхан байна. Энэ үгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүн байхгүй л байвал үхэх юм шиг санагдах үе ч байдаг гэхдээ өөрийгөө зовоосон тэр зүйлээсээ зоригтой салж чадаарай гэж хэлмээр байна…