Сайн байна уу? Би энд амьдралыг минь там болгоод явсан нөхөр, өөрийгөө нөхөртэй гэж худлаа ярих хүүхэн 2-ын тухай бичих гэж байна. Хүн гэдэг аймшигтай байх юм.

Би арван жилийн сургуульд байхаасаа энэ хүнтэй үерхэж анхны гэсэн болгоноо зориулж хөөрхөн хүүтэй, одоо 6 сартай жирэмсэн. Гэтэл 2014 он гарсаар энэ хүний гадуур хонох нь ихсэж , цуг явсан ажлынх нь хүмүүсийн эхнэрүүд Нарантуяа гэх хүүхэнтэй хоносон өнжсөн, явалддаг тухай дуулгах боллоо. Нэг биш нэлээн хэдэн хүнээс сонсоод ажил /цуг ажилладаг/ дээр нь очиж уулзлаа. Уулзтал ёстой тийм юм байхгүй, би өөрөө нөхөр хүүхэдтэй, юу гэж тэгэж явах вэ гэж баахан худлаа тайлбарласан. Би нүдээр хараагүй, тийм гэх баталгаа нотолгоо байхгүй болохоор тэгсхийгээд өнгөрсөн. Хэд хоногийн дараа дахиад л энэ Нарантуяа.......Тэгээд хүүхдүүдийнхээ аавыг явуулсан. Явалддаг гэдгээ хүлээн зөвшөөрч явчихаад одоо 2 хүүхдээ бодсонгүй нтр гээд баталгаагаа салгуулах гэхээр салгахгүй байх аргаа хайгаад хэрүүл хийгээд байхын.

Салж чадахгүй , үнэхээр амьдралаа боддог хүн тийм юм хийх үү?  Эмэгтэй хүнийг нэг муу барималтай зүйрлээд байдаг юм болов уу? Эх хүн хэдий уужим сэтгэл гаргаж уучилдаг ч гэсэн дахин дахин итгэл алдаж албатай юм шиг тэнэгтэж болох уу? Бүүр бодож бодож шийдээд салъя гэхээр салахгүй гээд байна.Би яах вэ?

Яг юу гэх гээд байна вэ гэхээр энэ эрчүүд үүрэг хариуцлага  гэж юу байдгийг мэдэхээ больчихсон, эмэгтэйчүүд нь хаа сайгүй хөглөрч байдаг амны алчуур шиг дуртай болгоныхоо доор орж, садарлахаа болимоор юмаа...Ганц олдох насандаа цэвэр, үнэнчээр нэгнээ хайрлаж хүндлээд хорвоог хамт туулах хүмүүс байхаа байчихсан юмуу...Энэ сайтын зөвлөгөө буланг байнга уншдаг. Бичсэн захианууд дандаа миний бичиж байгаатай ижил төстэй байх юм.

Тэгэхээр АРААР ТАВЬЖ,ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЖ байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хууль ч юмуу янз бүрийн юм байдаггүй юм байх даа? Эцэст нь охидууд минь ханилж байгаа хүнийхээ мөн чанарыг сайн таньж байж дараагийнхаа амьдралыг төлөвлөөрэй, эхнэр хүүхэдтэй хүнээс холуур тойроод явж байгаарай, дараа чи ч гэсэн хүүхдийн ээж , хүний эхнэр болно шүү дээ. Эрчүүд нь нэгэнт л айлын охиныг амьдалынхаа ханиар сонгоод үр хүүхэдтэй болчихсон бол сэтгэлийг нь сэвтүүлэх юм битгий хийгээч, айл гэрийг тэргүүлж байгаа хүн байна даа ноён нуруутай зөв амьдраачээ гэж хэлье даа....

Надад тохиолдоод байгаа шиг бузар явдал өөр айлын охинд битгий тохиолдоосой...