Авто спортыг сонирхогч мянга мянган залуусын нэгдсэн цугларалт болж энэ оны хамгийн анхны, хамгийн супер шоу “VIP  Drift” нэртэйгээр өнгөрсөн бямба гаригт Хүй долоон худгийн төв талбайд амжилттай зохион байгуулагдсан юм.

   Гурав дахь жилдээ болж буй тус шоу үзэж харах, сонин содон үзүүлбэрүүдээр дүүрэн байсан бөгөөд зохион байгуулалт мэргэжлийн өндөр түвшинд байсан нь шоунд оролцож, үзэж сонирхож буй залуусын ам дамжин яригдах бахадлаас мэдрэгдэж байлаа. Тэрбээр агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг үзүүлбэрүүд залуучуудад ихэд таалагдаж байсан юм. Мөн тус шоуны нэгэн гайхалтай үзүүлбэр нь “Андра модель” агентлагийн загвар өмсөгч охид тэмцээний турш тамирчдын гараанд зогсож, шагнал гардуулах ёслолд оролцсон явдал байлаа.

   Монголд анх удаагаа гэж хэлэгдэхээр зориулалтын хувцас, хэрэглэлтэй охид ийнхүү тус шоуг чимэж байсан бөгөөд цугласан мянга мянган залуусын талархалыг ихэд хүлээсэн юм.

 photo IMGS5332800x600_zps05360255.jpg
 
 photo IMGM5417800x600_zpsc7951dd7.jpg
 
 photo 1926729_626060190806466_4101497878591516769_n_zps9b9a2d6c.jpg
 
 photo 10155046_626060334139785_4921221213361738452_n_zps09e637ab.jpg
 
 photo 10250087_626061250806360_3458937982918808763_n_zps3c9a7b2f.jpg
 
 photo Snapshot_2014-04-23_154839_zps6537164b.jpg

 photo IMGM5392_zps0b24e7bf.jpg