Коронавирусийн халдвар Монгол Улсад дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. 

Энэ шийдвэрийг сунгах эсэхийг маргааш 11.00 цагт УОК хуралдаж, дараа нь Засгийн газар дахин хуралдаж шийд гаргана.  Тэгвэл энэ талаар зарим албан бус мэдээлэл гарч байгаа бөгөөд дотоодын халдварын тархалтын хүрээ хязгаарыг нэмэгдүүлэхгүй тулд хөл хориог 7-14 хоног сунгахаар ярьж байгаа аж. 

Мөн ДЭМБ-аас цар тахлын тархалтыг богино хугацаанд тогтоон барихын тулд хатуу хөл хорионы дэглэмийг 14 хоног сунгах зөвлөмжийг УОК болон Засгийн газарт өгсөн байна.