Сайн байцгаана уу? Би 30 дөхөж яваа ганц бие бүсгүй байнаа. Над шиг амьдралтай хүн хэр олон байдаг бол мэдэхгүй юмаа.

Гэхдээ би хүнтэй суухыг хүсдэггүй, тэгсэн хэрнээ ганцаараа амьдардаг болохоор зарим завтай орой их ганцаарддаг. Тэгээд асуудлын гол нь би болзоонд ерөөсөө явж үзээгүй, эрэгтэй хүнтэй харьцах харилцааны тал дээр ямар ч мэдлэг байхгүй. Ганцаардаад байгаа хэрнээ хүнтэй уулздаггүй, тэгээл компьютерын ард суучихаал хүнтэй танилцаа л зовлон жаргалаа хуваалцана. Нөгөө хүн маань уулзъя нтр гэж гуйгаад байвал тэр хүнийг шууд л блок хийчдэг ингэж явсаар л өдөр хоног өнгөрөөд байна… Тухайн хүн маань надад таалагдсан байсан ч би уулздаггүй, өөртөө итгэлгүй байдгаасаа л болдог байх. Заа энэ ч намайг тооохгүй дээ ч гэхиймүү тийм бодол төрөөд байдаг.

Тэгээд нэгэнт би хүнтэй суух ойрын төлөвлөгөөгүй байгаа юм чинь ганц бие өөр шигээ ганцаараа амьдардаг залуутай л ямар ч хайр сэтгэл үүсгэлгүй найзламаар ч юм шиг үгүй ч юм шиг. Яг үнэндээ яагаад яах гээд байгаагаа мэдэхгүй байнаа. Энэ сэтгэцийн өвчин юм болов уу? Эсвэл хаширчихсан юм болов уу? Хотоор байгаа эрчүүд дандаа хүний юм илүү дутуу харсан, эр янханууд байх юм…