Сайн байцгаана уу. Би өөртөө байгаа асуудлын талаар ярилцах гэсэн юм. Манай нөхөр гэр бүлийн харилцаанд секс тийм ч чухал зүйл биш гэж үздэг хүн, тэр ч битгий хэл бие биенээ энхрийлж үнсэж тэврэхийг нялуурч байна замбараагүй зүйл гэж үздэг.

Манай гэр бүлийн хувьд сайхан амьдралтай эвтэй найртай гэхдээ нөхөр бид 2н сексийн амьдрал яг л дэг журам дэглэм тогтсон юм шиг л хол хөндий болж өнгөрдөг харин энэ бүхэн нөхөрт минь энгийн байх л нэг зүйл гэж бодогддог. Энэ байдлаас залхаж бас дургүй минь хүрч байна үнэхээр ийм үзэл бодолтой хүн байдаг болов уу?