Шадар сайд Я.Содбаатар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.  Тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээ гаргалаа.

Хуралдаанаар УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Ингэснээр дараах 15 байгууллагаас бусад газрууд үйл ажиллагаа явуулахгүй болжээ.

Үүнд:

  1. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  4. Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5. Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  6. Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
  7. Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  9. Банк, санхүүгийн байгууллага
  10. Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгай чиг үүргийн байгууллага
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
  13. Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулуах/
  14. Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
  15. Оршуулгын үйл ажиллагаа