Энэ жилийн хувьд хөл хорио тогтоон олон нийтийн арга хэмжээг улс даяар хорриглосон байгаа. Энэ цаг үед Төв талбайд мөсөн хотхон бариад эхэлсэн бөгөөд үүнд олон нийт дургүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэгвэл энэ талаар хотын орлогч дарга тайлбар хийжээ.

Энэтхэг-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан хийж буй арга хэмжээний хүрээнд тус мөсөн байгууламжийг байгуулахаар болсон. Энэ нь Таж Махалын дүрслэлийг харуулсан жижиг байгууламж болох бөгөөд ажлын төлбөр мөнгийг хотын захиргаанаас гараагүй. Энэтхэгийн талаас энэ ажлыг бүрэн хариуцан хийж байгаа. Хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтосны ажлын хүрээнд хийж байгаа ажил тул энийг зогсоо гэх мэтээр хаалт хийх боломжгүй. Тус газар нь жижигхэн мөсөн дүрслэл л хийнэ хэмээлээ.