Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 12-р сарын 26-ны өдөр 14646 хүнд шинжилгээ хийснээс 39 хүний шинжилгээнд коронавирус бүртгэгдсэн. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээ болон Баянзүрх дүүргийн голомтоос 38 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээр 38 хүн нь БЗД-ийн голомтоос бүртгэгдсэн, нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн. 

БЗД-ийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүсийн даван шинжилгээнээс илэрсэн юм. 

38 тохиолдлыг задлан харвал:

  • Эмнэлгийн ажилтан 3,
  • Өвчтөн 5,
  • Гэр бүлийн хавьтал 30 хүн байна.