“Тэнүүн Огоо” ХХК-ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Тухайн жолооч гэр бүлийн хавьтлаар халдвар авсан байна. Жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж.

Иймд арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.