Хавдар судлалын үндэсний төвд нас барсан талийгаач О-ын оршуулгын үйл ажиллагаанд 40 хүн оролцсон. Тэдний зургаагаас нь халдвар илрээд байна.Тиймээс цар тахлын үед бүх үйлдэлдээ анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг эн тэргүүнд тавих шаардлагатай байгаа нь харагдаж байна. 

Мөн нэгэн иргэн төрсөн өдөртөө 20 гаруй хүнийг урьж тэмдэглэсэн. Тэдний нэгээс нь халдвар илрээд байна. Баяр ёслолын олуулаа цугларч биш, цахимаар мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэхийг бид зөвлөж байна. 

Мөн иргэддээ анхааруулахад онлайн худалдаа хийхдээ болгоомжтой хандахыг сануулж байна. Учир нь халдвартай иргэн гар утас онлайнаар худалдаалсан үйл явдал болсон.  

Бас нэгэн халдвартай иргэн гурван найзыгаа дуудаж, хамт архи уусан тохиолдол гарсан. Тиймээс цар тахлын энэ үед аль болох гэртээ байх, олон хүн цуглуулахгүй байхыг анхааруулж байна.