20 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,215 бүртгэгдэж байна
2020/12/31
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 16 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнээс хоёр хүнээс илэрсэн. Үлдсэн хоёр ХӨСҮТ-ийн ажилчдаас илэрсэн" гэлээ.
Өнөөдрийн байдлаар БЗД-ийн эмнэлгээс голомтолсон халдвар 16-аар нэмэгдэж 260 болоод байна. Үүнээс гадна Тэнүү-Огоо” компанийн нэг ажилтнаас халдвар илэрсэн. Ингэснээр тус компанийн гурван хүн халдвар авлаа гэж ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны арга А.Амбасэлмаа мэдээлэв. Тус компанийн 200 хүнээс шинжилгээ аваад байгаа юм.
Өчигдөр бүртгэсэн иргэн диспетчер, шатахуун түгээгчийн ажил хийдэг байжээ. Тэрээр энэ сарын 21-нд ажилдаа яваад, түүнээс хойш тусгаарлалтад байсан байна.
Matilda · 2020/12/31
Сайн уу, хатагтай, ноёнтоон
Хэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: [email protected]
Wathsapp: +33 7 55 02 55 59